“Эко-2022” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хяналтын пост ажиллуулах санхүүжилтийг шийдвэрлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийг хяналтад авах зорилгоор “Эко-2022” нэгдсэн арга хэмжээг энэ оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Экологийн цагдаагийн албаны харъяа хэлтсүүд, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Аяны хүрээнд байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх тал дээр олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хор уршгийг нь таниулах чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.