Энэ жилийн Хөвсгөлийн мөсний баярт 30 орчим мянган жуулчин ирнэ гэж тооцсон. Энэ тооны дотоодын болон гадны зочид ирсэн гэж Хөвсгөл аймгийн засаг дарга мэдээлсэн. Тэгвэл баяр болж буй Хатгал тосгонд буюу Хөвсгөл далайгаас 5 км-ын хойд чиглэлд мөс цөмөрч автобус орсон осол гарлаа.
Энэ жил далай дээр автомашин гаргаагүй, аюултай гэсэн тэмдэглэгээ байршуулсан байсан ч тухайн сэрэмжлүүлгийг татан авч хөдөлгөөнд оролцсон болохыг эх сурвалж мэдээллээ.
Мөс цөмөрхий хэсэг нь далайн өрх гэж нэрлэдэг, мөсний хэмжээ нимгэн аюултай гэсэн хэсэг байжээ. Автобусанд зорчиж явсан иргэдийг аюулгүй гаргасан бөгөөд одоогоор автобусыг татан авахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.