БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас тус улсад ирж буй вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүст зориулсан "Тусгаарлалтаас чөлөөлөх журам"-д өөрчлөлт оруулж шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд БНСУ-ын болон бусад орны иргэд ч хамаарах юм.
Улмаар,
- 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн БНСУ-д болон Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - КОВИД-19-ийн вакцины гэрчилгээний системд бүртгүүлсэн иргэд;
(Гадаад улсад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх бол харьяа эмнэлгээсээ лавлана)
- 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - КОВИД-19-ийн вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлнэ.
БНСУ-д ирэхээсээ өмнө (https://cov19ent.kdca.go.kr) холбоосоор орж овог нэр, е-мэйл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл болон вакцинд хамрагдсан мэдээлэл зэргийг оруулан QR код авна. (Вакцины гэрчилгээгээ хавсаргах шаардлагатай)
Эх сурвалж: МИАТ ТӨХК