Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон санууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
-2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажиллах
- Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах;
- Зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа эрчимжүүлэх;
- Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх;
- Худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнах;
-Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
-Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг цэгцэлж, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах.
-Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын гэрээний 2021 оны биелэлтийг дүгнэж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
-Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах.
-Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах,
-Ногоон байгууламж байгуулах газруудын байршлын талаар санал боловсруулж, нутаг дэвсгэртээ ногоон байгууламж байгуулах газрын төлөвлөлт хийхийг дүүргүүдийн Засаг дарга нарт.
-Үндэсний соёл, амралтын хүрээлэнд ногоон байгууламж бүхий орчин байгуулах төлөвлөлт, явган зам, дугуйн замын тооцоолол хийх, тохижилтын ажлыг Улаанбаатар хотын ард иргэдэд нээлттэй танилцуулах
-РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах, Энканто хотхон орчимд явган хүний замтай болгох, Уран ган ХХК-ийн голын эрэг рүү түрж эзэмшсэн газрын эрхийг цуцлах зэрэг үүргийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өглөө.