Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна. 1999 онд Парис хотод болсон ЮНЕСКО-гийн 30 дахь чуулганаар гуравдугаар сарын 21-нийг Дэлхийн яруу найргийн өдөр хэмээн тунхаглажээ. Энэхүү өдрийг яруу найрагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шүлэг, яруу найргийн заах аргыг дээшлүүлэх зорилгоор дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлдэг. “Pen International” олон улсын нийгэмлэгээс энэ өдрийг зохиолч, яруу найрагчид болон сэтгүүлчдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, эрх чөлөөг хязгаарлахтай тэмцэх өдөр болгон зарласан. Дэлхийн яруу найргийн өдрөөр Австри Улсын“Julius Meinl” кофений компанийн олон улсын 1000 гаруй салбарт шүлгээр кофеныхоо тооцоог хийж болдог аж. Гуравдугаар сарын 21-нийг ЮНЕСКО-гоос Дэлхийн яруу найргийн өдөр болгон зарлахаас өмнө аравдугаар 15-ны өдөр буюу Ромын яруу найрагч Виргилийн төрсөн өдрийг Яруу найргийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Дэлхий улс орнуудад энэ өдөр дунд сургуулийн сурагчдад яруу найраг, уран зохиолын хичээлийг гүнзгийрүүлэн заадаг байна. Мөн яруу найрагчид номын дэлгүүр, кафе болон сургуулиудад өөрийн бүтээлүүдээ уншиж танилцуулдаг аж.