Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга "Цагдаагийн байгууллагаас "Зөвийг зөвлөе" арга хэмжээг гуравдугаар сарын 4-21-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд улсын хэмжээнд 2191 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 354 нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна.
Хэргийн төрлөөр авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг ес, хүний амь нас бусад байдлаар хохирсон 28 тохиолдол бүртгэгдсэн. Архины хордлогоор зургаа, осгох байдлаар дөрвөн хүн нас барсан. Мөн нийт 410 хулгайлах гэмт хэрэг гарснаас 32 нь согтуугаар үйлдэгдсэн. Хүчиндэх 24 хэргээс согтуугаар есөн гэмт хэрэг нь үйлдэгдсэн байна. Энэ хугацаанд 4331 хүн эрүүлжүүлэгдсэн" гэв.