“Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийж байна.
Монголын худалдаачдын холбооны төлөөлөл “Бид энэ сарын 18-нд 219 гэдэг жагсаал зохион байгуулах гэж байна. Яагаад ингэж нэрлэсэн учир гэвэл төр засаг ард иргэдийнхээ эдийн засгийн баталгааг хангасан байх ёстой гэж Үндсэн хуулийн 219 дэх заалтад бий. Гэвч өнөөдөр бид ямар ч эдийн засгийн баталгаагүй, өрийн дарамтад амьдарч байна. Тиймээс бид энэ сарын 18-нд үнийн өсөлт, худалдаачдын эрх ашгийн төлөө жагсаал зохион байгуулна. Энэхүү жагсаалд зөвхөн худалдаачид биш эдийн засгийн баталгаагүй бүх иргэд ирж оролцоосой гэж хүсэж байна. Бид эх орноосоо зугтаж болохгүй, харин тэмцэх хэрэгтэй. Авилга хээл хахуульд автсан эрх баригчдад хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ.