Нийслэлийн “Хот тохижилтын газар нь иргэдэд ээлтэй эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх их ажлын хүрзэнд Схд-ийн 15,16 –р хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглалт чөлөөлөгдсөн газрын анхан шатны цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэхүү талбай нь 2.9 га газрыг хамрах бөгөөд ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН Ажлыг бүрэн хариуцан цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллах юм .
Хот тохижилтын газрын албан хаагчид чөлөөлөгдсөн зай талбайг авто баазын 10 ажилчин 8 техник ,ногоон байгууламжийн албаны 13 ажилтны баг бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэгээ үйлчилгээг хийж ажиллаж байна. Мөн түүнчлэн Нийслэлийн хот тохижилтын газрын албан хаагчид энэ оны 8 дугаар сард чөлөөлөгдсөн газрын тохижилт үйлчилгээг бүрэн гүйцэтгэж дуусна гэлээ .