ХӨСҮТ-д амьсгалын замын халдварт өвчтэй хүнийг тээвэрлэх зориулалттай агаарын сөрөг даралтат систем бүхий бүрэн тоноглогдсон хоёр ширхэг түргэн тусламжийн автомашиныг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ХӨСҮТ-ын ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон эмнэлгийн дэд захирлуудад хүлээлгэн өглөө. МУЗН-д БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Улаан загалмай” нийгэмлэгээс хандивласан энэхүү автомашин нь амьсгалын замаар халдварлах өвчний үеийн тээвэрлэлтийн явцад яаралтай тусламж үзүүлэх бүхий л тоног төхөөрөмж буй юм. Зөөврийн хүчилтөрөгчийн хананы систем, ЗЦБ, дефибрилятор, монитор, зохиомол амьсгалын аппарат бүхий яаралтай тусламжийн цүнх, хананы кварцан ариутгал, агааржуулалтын системийн нэгдсэн удирдлага зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ажээ.