Зам тээвэр хөгжлийн яамнаас Баянхонгор, Өвөрхангай чиглэлийн автозамыг түр хаах шийдвэрийг сунгалаа. Тодруулбал, тус чиглэлийн нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурч авто замд халтиргаа гулгаа үүссэн учир хөдөлгөөнийг түр хаасан ЗТХ-ийн сайдын тушаалыг сунгасан байна.
2022 дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цаг хүртэл автотээврийн хөдөлгөөнийг зогсоолоо.
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.