Монголын Худалдаачдын Холбоо ТББ нь 3 сарын 8 "БИДЭНД БАЯРЛАХ ШАЛТГААН АЛГА" хагас нүцгэн жагсаал зохион байгуулж 4 төрлийн шаардлагыг УИХ-ын 76 гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн боловч одоог хүртэл тэдний шаардлагын хариуд доривтой шийдвэр гараагүй байгаа учир тус холбооны төлөөлөл 4-р сарын 16-ны өдрөөс эхлэн дахин хугацаагүй суултыг эхлүүлээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл нийт 6 өдөр төв талбай дээр суулт хийж байгаа ба одоо ажлын цаг дуусахаас өмнө шаардлагын хариуг өгөхгүй бол нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.