Өнөөдөр бол байгаль орчноо хамгаалж, эх дэлхийгээ хайрлах зорилготой өдөр. 1970 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-нд тэмдэглэж ирсэн энэ өдрийг дэлхийн 200 гаруй орны тэрбум орчим хүн тэмдэглэн өнгөрүүлдэг.
2021 онд "Restore Our Earth" уриатай байсан бол 2022 оны тухайд "Invest in Our Planet" сэдвийн дор тэмдэглэж байна.
НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн өдөр”-ийг дөрөвдүгээр сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг 2009 онд албан ёсоор гаргажээ.
АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачилгаар, 1970 оны дөрөвдүгээр сарын 22-нд 20 сая хүн нэгдэн оролцсон Эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 193 орон, 1 тэрбум гаруй хүн эх дэлхийгээ, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн тэмдэглэж байна.