Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Тандалт судалгааны албанаас "Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал" сэдэвт цахим хурлыг зохион байгуулав.
Тус төвийн тандалт судалгааны албаны эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Батзул "Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал", ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Чинзориг "Ихсийн эмгэг ураг амьгүй болоход нөлөөлөх нь" сэдвээр мэдээлэл хийлээ.
ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон өсвөр насны болон 35-аас дээш насны эхчүүд амьгүй ураг төрүүлэх эрсдэл нэмэгдэж байгааг онцлоод, ихсийн архаг дутмагшилд хэвийн байрласан ихэс цагаас урьтаж ховхрох, манас таталтын урьдал, шээс, бэлгийн замын эмгэгүүд нөлөөлж байгааг дурьдав. Түүнчлэн жирэмсэн үеийн ихсийн хэт авиан шинжилгээ, хүйн судас ба умайн артерийн доплер шинжилгээг зөв хийж, дүгнэх шаардлагатайг анхааруулсан юм.
Архангай, Баян-Өлгий аймгийн эмч нараас ихсийн дутмагшлын оношилгоо, эмчилгээний талаар нарийвчлан тодруулж, оролцогчид харилцан саналаа солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.