Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон билээ. Гэтэл шүлхий өвчний вакцинжуулалттай холбоотойгоор морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон тавдугаар сарын 15-ныг хоригложээ. Үүнийг эсэргүүцэн Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс “Монголын 120 мянга гаруй уяач жил бүрийн тавдугаар сарын 1-нийг хоног тоолон хүлээдэг. Гэтэл тавдугаар сарын 1 болохоос наймхан хоногийн өмнө ийм шийдвэр гаргаж буйд гомдолтой байна. Уяачид эдийн засгаараа хохирч байна. Наадамд морио бэлдэхэд нэг жилийн хугацаа зарцуулдаг. Гэтэл УОК-ын судалгаа, шинжилгээгүй шийдвэрээс болж маш олон уяачид хохирч байна. Тиймээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, шийдвэрээ эргэж харна уу хэмээн УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд албан бичиг хүргүүлж байна” гэсэн юм.