УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас АТГ мэдүүлэг авчээ. Тэрээр АТГ-аас ямар асуудлаар дуудаж мэдүүлэг авсан талаар хэвлэлийнхэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэнтэй танилц гэж дуудлаа. Тиймээс өмгөөлөгчийн хамт хэд хоногоос ирж танилцана гэж хэллээ. Хөгжлийн банкыг шалгаж эхэлснээс хойш тус банктай холбоотойгоор намайг гэм буруутан болгох тухай яригдаад байсан. Өнөөдөр гэхдээ Хөгжлийн банктай холбоотой биш юм шиг байна. Манай Засгийн газрын үед гарч байсан шийдвэртэй холбоотойгоор намайг татах санал ирүүлсэн бололтой. 2014 онд намайг огцруулаад л хууль хяналтын байгууллагын хаалга татуулсан. Би тэр үед гэрч, сэжигтэн гээд яллагдагч хүртлээ явсан. 2017 оноос эхлээд намайг яллагдагч болж явахад дарга нар нь солигдсон. Тэрнээс хойш яллагдагч гэх нэр байхгүй болсон. Өнөөдөр юу болоод байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Үнэн үг хэлэхээр их олон хүний дургүй хүрдэг. Дуугүй болгох төлөвлөгөө боловсруулж, зохиол бичиж байгаа гэсэн. Гэхдээ үнэн учир тодорно. Яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолтой лхагва гарагт танилцана” гэв.