Увс аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, Баруунтуруун сумын төвөөс зүүн зүгт 70 км-т “Их тостын-Уул” гэдэг газар ойн түймэр гарчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн 0311 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг цурманд оруулж, өчигдөр 07:30 цагт унтраасан байна.
Иймд иргэд та бүхнийг ил газар гал гаргахгүй байх, татсан тамхины ишийг бүрэн унтрааж байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.