Ковид19 халдварын улмаас 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хойш БНХАУ-руу мах, махан бүтээгдэхүүн экспортлохыг түр зогсоосон юм. Тэгвэл 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөл бүрджээ. Эхний ээлжид Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг экспортлох аж. Улмаар эл ажлыг шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээллээ.