НӨАТ-ын энэ оны I улирлын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Сангийн яаманд мэдээллийг өчигдөр /2022.04.25/ хүргүүлжээ.
НӨАТ-ын буцаан олголтыг:
- I улирлынхыг 4 дүгээр сард,
- II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
- III улирлынхыг 10 дугаар сард,
- IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.