“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 28-ны Бямба гарагт болно. Энэ өдөр нийслэлд автомашингүй өдөр байх Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.
Автомашингүй өдрийн маршрутыг хараахан эцэслээгүй байгаа аж. Автомашингүй өдрөөр томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, дараа долоо хоногийнх нь амралтын өдрийг ажлынх болгодог билээ.