Улсын хэмжээнд залилах гэмт хэрэг энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар 3768 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өссөн үзүүлэлт юм. Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэссэн гэдгийг цагдаагийн байгууллага мэдээлж байна. Түүнчлэн иргэдийг эдийн засгийн харилцаанд хянамгай, хариуцлагатай хандахыг анхаарууллаа.