2022 оны I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд бүрэн шилжүүлжээ. I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.
Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3% буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш урамшуулал авчээ. Харин 43,612 иргэн буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлжээ.