Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 2021 онд АИ92 болон дизель түлшний үнэ дэлхийн зах зээл дээр 60-71.3 хувь өссөн бөгөөд энэ нь 2013 оноос хойш харагдаагүй маш өндөр өсөлт гэдгийг хэллээ. Мөн 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 45-48 хувиар өссөн гэдгийг хэлэв. Тухайлбал, АИ92 он гарсаар 45.8 хувь нэмэгдээд байгаа бөгөөд нэг литр бензин худалдаж авч буй долларыг төгрөгт шилжүүлвэл 3330 төгрөгөөр худалдаж авч байгаа юм байна. УУХҮЯ, “Роснефть” компанитай хэлцэл хийсний дүнд 4-6 дугаар сард АИ92 бензинийг тонныг нь 840 доллараар худалдан авахаар гэрээ хийжээ. Үүний үр дүнд нэг литр А92-ыг тонныг нь 25 хувийн хямдралтай үнээр худалдан авахаар болсон байна. Нэг литр түлшийг тонныг нь 1047 доллараар авч буй бөгөөд литр түлшийг 3714 төгрөгөөр худалдан авч байна. Засгийн газраас онцгой албан татварын тэглэснээр 3380 төгрөгөөр худалдаалагдаж байна гэсэн юм.