Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-нд төв талбайд болох гэж байна.
Үндэсний номын баяраар зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, хямдралтай худалдан борлуулахаас гадна техник технологийн шинэ боломж, нээлтүүдийг олон нийтэд танилцуулдаг билээ.
Уг арга хэмжээг дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна. Тэдний 50 хувь нь залуус байдаг бол 30 хувь нь багачууд, 20 хувь нь ахмадууд байдаг аж.