Олон нийтийн спортын арга хэмжээ, үйлчилгээ явуулах, нийтийн соёл, спорт, эрүүл мэндийг дэмжих зорилготой спортын цогцолбор барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд зоорийн давхар бүхий дөрвөн давхар, А, В, С блоктой спорт цогцолборын барилгын угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөв.
1000 хүний суудалтай тус спорт цогцолборын
Зоорийн давхарт: Техникийн өрөөнүүд, усан танк, агуулах, бассейны ванн,
1 дүгээр давхарт: Үүдний хэсэг, хувцасны өлгүүр, ресторан, бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн, ариун цэврийн өрөө,
2 дугаар давхарт: Бөх, боксын бэлтгэлийн өрөө, хоккейн талбай, үзэгчид, тамирчид, шүүгчдийн суудал, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө,
3 дугаар давхарт: 280 үзэгчдийн суудалтай спорт заал,
4 дүгээр давхарт: Тамирчдын хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөөг төлөвлөлтийн дагуу хийж гүйцэтгэсэн юм.
Тус спортын цогцолбор барилга ашиглалтад орсноор иргэд олон улсын стандартад нийцсэн орчинд спортоор хичээллэх, эрүүл мэндээ дэмжих, ая тухтай орчинд нийтийн соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах бүрэн боломжтой болж байна. Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус “Люксвүүд” ХХК хийж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.