Энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:
Иргэн:
- 2.1. Ажилгүй эмэгтэйчүүд;
- 2.2. Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд;
- 2.3. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд;
- 2.4. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд;
- 2.5. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй;
- 2.6. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд.
Аж ахуйн нэгж, байгууллага:
- 2.7. Мэргэжлийн сургалтын байгууллага;
- 2.8. Ажил олгогч байгууллага
Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх:
- Хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах, эрхлэхийг хүсэж байгаа иргэнд хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгнө.
- Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан, энэ хөтөлбөрийн 2.1-2.6-д заасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.
- Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жил бүрийн дөрөв болон есдүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна.