52 настай иргэн Д нь Дундговь аймгийн Мандалговь суманд автомашинтай явж байх үедээ осолд орж хүнд гэмтжээ. Эмнэлгийн зүгээс өвчтөнийг Улаанбаатар руу автомашинаар тээвэрлэх боломжгүй гэж үзсэн тул ар гэрийнхний хүсэлтээр нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ.
Онцгой байдлын ерөнхий газар хүсэлтийг хүлээн авч Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг явуулсан бөгөөд иргэн Д-г зөөвөрлөж авч иржээ. Ингэхдээ гурван хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагаа зохион байгуулсан бөгөөд хоёр нисгэгч, аврах ажиллагааны нэг мэргэжилтэн явсан байна.