Манай оронд сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл гаарч, хандив тусламж хүссэн иргэд ар араасаа хөвөрсөөр...
Төв талбайд хандив хүсэж буй иргэдийн дүр зураг эмгэнэлтэй харагдана.
Яагаад энэхүү аймшигт өвчлөл ихсэх болов? Өвчлөл үүсгэж буй гол шалтгаан юу вэ ?
Монгол улсад 16 мянган хүн жилд хорт хавдартайгаа тэмцэн амьдардаг. 16 мянга орчим хүн амьдралынхаа бүхий л нөөц бололцоог хорт хавдраа ялан дийлэхийн тулд зориулан аж төрж байна. Харин их хэмжээний мөнгө байвал өндөр хөгжилтэй гадны оронд эмчлэгдэх боломжтой. Хавдраар өвчилсөн иргэд үнэд хүрэх бүхий л эд зүйлсээ зараад өмссөн хувцастайгаа л үлддэг. Энгийн иргэдэд хэдэн зуун саяараа тоологдох эмчилгээний зардал нь асар их хэмжээний мөнгө. Цөөн тооны хүмүүс хандиваар зардлаа цуглуулж чаддаг ч төлбөрөө цуглуулж чадаагүй хугацаа алдсан нэг нь хорвоогийн мөнх бусыг үздэг нь хатуу үнэн билээ.
Монгол улсад хавдрыг эрт илрүүлж ядаж анхан шатны эмчилгээг хийдэг болчихвол иргэдийнхээ нуруун дээрээс жоохон ч гэсэн ачааг хөнгөлөх юм.
Одоогоор хорт хавдар яг юунаас болж үүсдэг нь тодорхойгүй байдаг. Гэр бүлийн нэг гишүүн хорт хавдраар өвдөхөд түүний эргэн тойрны 10 хүн / хамгийн багаар /сэтгэл санаа, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг байна. Эдгээр жилүүдэд хэчнээн олон мянган хүн энэ өвчнөөс болж шаналсан бол гэж бодохоос хэцүү санагдаж байгаа биз.
Магадгүй энэ өвчлөлийн гол шалтгаан нь агаарын бохирдол, угаарын хий ,чанаргүй хоол хүнс хөрсний бохирдол зэрэг олон зүйлсээс эхлэлтэй гэлцдэг. Тодорхой шалтгааныг эрдэмтэд бүрэн нээж чадаагүй байна. Манай улсад хэзээнээс хавдрыг эмчилдэг болох бол !!!
Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэдэг шиг ихэнх өвчлөлийн үндэс суурь нь хүмүүс бидний өдөр тутмын буруу дадал хэвшлээс хамаардаг. Энэхүү аймшигт өвчин урьдчилан сэргийлэх арга гэж байхгүй. Бид дор бүрнээ чадахаараа эрүүл амьдралын хэв маягаар амьдарсан ч орчин нь бүрдэхгүй байна. Ядаж л агаарын бохирдолгүй цэвэр агаар хүн бүрт хэрэгтэй. Тэгвээс ядаж уушги эрүүл байна. Төр засгаас эрүүл мэндийн салбарт салхи оруулж шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Гуравхан сая иргэний эрүүл мэндийг хамгаалж чадахгүй элгээр нь мөлхүүлж байгаа та бүгдийг хараад гайхаад барахгүй нь ээ