Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.05.12/ 09.30 цагт товлосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэрч оролцуулах, хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн гэргий Б.Нандинцэцэг "Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Харин шүүгчид хараат бусаар хэрийг шийдвэрлэхээ илэрхийлж, хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон" хэмээн цахим хуудсандаа бичжээ.