Монгол улсын их сургуулийн "Нийгэмд мэдлэгээр манлайлах" нээлттэй өдөрлөг өнөөдөр буюу 2022-05-13 нд болсон юм. Энэхүү өдөрлөгөөр тус сургуулийн хамтын ажиллагааны хэлтсээс санаачлан зохион байгуулж буй сэтгүүлчдэд зориулсан нээлттэй сургалт амжилттай болж өнгөрлөө. Сургалтыг Өмнөд Иллинойсын Их Сургуулийн дэд профессор, доктор Б.Ундрах, болон (Фулбрайтын тэтгэлэгт судлаач), Дани улсын Орхусын их сургуулийн Соёл, харилцаа холбооны сургуулийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй судлалын тэнхимийн дэд профессор, доктор Поул Эрик Нилсен нар удирдан амжилттай зохион байгууллаа. Сургалтаар интернет дэх боломж болон бэрхшээлүүд, өдөр тутмын шинэ хэвлэл мэдээллийн хэрэглээ зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр ярилцаж санал бодлоо солилцлсон юм. Мөн түүнчлэн сургалтад Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарын бүхий л шатны төлөөллүүд оролцлоо.