Нийслэл хотынхоо өнгө үзэмж цэвэр сайхан байдлыг хариуцан ажилладаг Нийслэлийн хот тохижилтын газар нь Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг ажиллуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэн буюу ‘Хөгжимт усан оргилуур’ нь зуны хуваарьт шилжин үйл ажиллагаа нь өнөөдрөөс эхлэн албан ёсоор эхэлж байгаа юмаа. Нийслэлийн хот тохижилтын газар нь нийслэлийн хэмжээнд дараах усан оргилууруудын үйл ажиллагааг хариуцан ажилладаг байна. Үүнд: Хонхтой цэцэрлэгт хүрээлэн буюу ‘Хөгжимт усан оргилуур’ мөн Монгол Туркын цэцэрлэгт хүрээлэн, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн усан оргилуур зэргийг хариуцан ажилладаг гэлээ.
Нийслэлийн хот тохижилтын газрын ажилчдын зүгээс усан оргилуурын цэвэрлэгээ үйлчилгээг цаг тутамд хийдэг ч, амарч зугаалж буй иргэд хог тарьж бохирдуулдаг нь хүндрэл учруулдаг гэдгийг хэлж байсан юм. Тиймээс иргэд та бүхэн хогоо хогийн саванд хийж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриалж байна