НИХ-ын Төлөөлөгч асан Ч.Гантулгыг "Хас"-ын Ч.Ганхуягийн дүү гэдгээр нь андахгүй. Тэрээр Банк санхүү, Эрх зүйч, Нийгэм Улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч байхдаа барилгын материалын эмх замбараагүй худалдаа, түүнийг тойрсон орчны бохирдол түгжрэл зэргийг шийдвэрлэх зорилгоор 100 айлыг нүүлгэх талаар зоригтой дуугарч, нэлээдгүй ажлуудыг хийсэн байдаг. Мөн БОЯ-ны Орчны бохирдлыг бууруулах хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж Нийслэл дэх агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сайжруулсан түлш нэвтрүүлэх, Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тал дээр дорвитой ажлуудыг зохион байгуулж чадсан нь үр дүнд хүрч улмаар Намынхаа "ах" нарт өндрөөр үнэлүүлсэн байдаг. Тэрээр энэ удаад Гадны хамааралд байгаа Баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотооддоо хямд үнээр үйлдвэрлэдэг байх зорилго бүхий "Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц төсөл"-ийн нэгжийн даргаар ажиллаж байгаа бөгөөд уг төсөл Улс эх оронд томоохон стратегийн ач холбогдолтой юм. Гэвч саяхныг хүртэл гадны гар хөлүүдийн эсэргүүцэлтэй хангалттай тулсан хэдий ч ард нь гар ч уг төсөл хэрэгжих нь тодорхой болжээ. Засгаас том оврын жийп машин хөлөглөхийг тас хориглосонтой холбоотой төслийнхөө ажлаар байнга хөдөө явдаг Ч.Гантулга өөрийн унаагаараа төрийн ажил залгуулахаас өөр аргагүйд хүрсэн бололтой зургууд сошиал сүлжээнд таржээ.