Төсвийн тодотголоор хотын дарга Д.Сумъяабазар зургаан орлогчийнхоо дөрвийг явуулж, хоёрыг нь авч үлдэх үүрэг хүлээсэн. Уг хууль Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлэгдсэн тул албан ёсоор хэрэгжиж эхэлсэн гэсэн үг юм.
Энэ дагуу хотын дарга Д.Сумъяабазар,
- Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар,
- Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогчР.Дагва,
- Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогчБ.Одсүрэн,
- Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр
- Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,
- Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогчЗ.Төмөртөөмөө нарыг чөлөөлөх захирамжийг өчигдөр /2022.05.24/ гаргажээ.
Хотын зургаан орлогчийг орон нутгийн сонгуулийн дараа томилохдоо Нийслэлийн МАН-ын хорооноос нэрийг нь оруулж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталж байв. Харин чөлөөлөхдөө шууд хотын даргын захирамжаар албажуулсан байна .