Манай улсад жилд дунджаар 85 мянган хүн бүтээн байгуулалтад оролцдог байна. Эдгээр иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зарим компани төлдөггүй. Осолд ороход бригадын дарга, компани хариуцдаггүй, нөхөн төлбөр авч чаддаггүйгээс ,эрүүл мэнд, биеэрээ хохирсон тохиолдол цөөнгүй бий. Хөдөлмөрийн биржүүдээс авсан судалгаагаар жилд 30 мянган хүн ажил идэвхтэй хайдаг байсан бол одоо 14 мянга болж буурчээ. Цалингаа цагт нь тавьдаггүй тул 18-25 насны залуучууд барилга, зам тээврийн салбарт ажиллах нь багассан байна. .Тус уулзалтын үеэр барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг ийнхүү хөндсөн юм.
Үүнд:
Цалин хөлсөө өгдөггүй компани байгууллага, хохирсон иргэдийн санал хүсэлт, дүүрэг тус бүрээс барилгын салбарын чиглэлээр 100 залуучуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж ажилд зуучилж өгөх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн ажлын байраар хангах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон юм. Энэхүү арга хэмжээнд барилгын салбарыг шинэчилж чанарын шаардага хангадаггүй барилга байгууламж, ажилчдаа хохироосон компанийг нийтэд дэлгэж хариуцлага үүрүүлнэ гэдгийг онцоллоо .