Япон Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аялал жуулчлалын компанийн шугамаар ирэх жуулчдад аялал жуулчлалын виз олгохоор шийдвэрлэв. Эхний ээлжинд АНУ, БНСУ, Монгол зэрэг 98 улсын бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгох бөгөөд аялал жуулчлалын компаниар дамжаагүй хувийн шугамаар ирэх гадаадын жуулчдад виз олгохгүй юм байна.
Тус улс 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг өдөрт хүлээн авах гадаадын иргэдийн хязгаарыг 10 мянгаас 20 мянга болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байна гэж ГХЯ-наас мэдээллээ.