ХБНГУ-ын Бюделсдорф хотод 23 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “НордАрт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 2022 оны 6 сарын 04-ний өдөр нээлтээ хийж, дэлхийн 101 орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 240 уран бүтээлчийн 1000 орчим бүтээлийг танилцуулж байна.
Үзэсгэлэнд Монгол Улс “Завсар орон зай” павильоноор оролцож, дүрслэх урлагийн төлөөлөл болсон 18 уран бүтээлчийн 56 бүтээлийг толилуулж байгаа бөгөөд куратораар Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа ахлан ажиллаж байна.
Монголын уран бүтээлчид нүүдэлчний соёл уламжлалыг орчин үеийн хэв маяг, чиг хандлагатай хослуулан бүтээсэн нь олон нийтийн таашаалд нийцэж, гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгааг зохион байгуулагчид онцлов. “НордАрт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн нь Монгол, ХБНГУ-ын соёл, урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа хөгжүүлэхэд чухал гүүр болж байна.