Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлөөр байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлтийг өнөөдөр /2022.06.13/-өөс эхлэн цахимаар хүлээн авч байна.
Санамж
-Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас (ажлын 5-аас доошгүй хоног) өмнө гаргана.
-Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно.
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн түр ирэгч гадаадын иргэний визийн хугацааг сунгахгүй.
-Гадаадын иргэний баримт бичигт визийн сунгалт хийсэн өдрийг "Registered" (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг "Until" (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдгээр тэмдэглэнэ.
-Цахимаар мэдүүлсэн тохиолдолд сунгалт хийлгэсэн тэмдэглэгээ хийлгүүлэхдээ Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт, эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дахь салбар нэгж, аймгууд дахь ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой.
эх сурвалж news.mn