2022 оны эхний таван сард манай улсад 8,554 гадаад жуулчин ирж байсан бол энэ оны эхний таван сард 42,060 жуулчин иржээ.
Аялал жуулчлалын салбарын орлого +499.1 хувиар өсжээ.
Тодруулбал өнгөрсөн оны эхний таван сард 6,330,473 ам.доллар байсан бол энэ оны эхний таван сард 37,925,168 ам.доллар болсон аж.
Мөн энэ оны эхний таван сард ОХУ-аас хамгийн их буюу 22,292 жуулчин, дараагаар нь БНСУ-аас 4,048, БНХАУ-аас 2,989 жуулчин тус тус ирсэн байна Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ирсэн гадаад жуулчид 391.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй болсныг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллэсэн байна.