Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдаад буй. Тухайн бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэг хүүг бүлэглэн зодож, тархи толгой зэрэг эмзэг хэсгүүд рүү хүчтэй өшиглөж буй нь үлджээ.
Уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Мөн урьдчилсан байдлаар тухайн хэрэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сар гаруйн өмнө болсон асуудал гэсэн мэдээлэл байна. Одоогоор холбогдсон, хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодох, дээрэлхэх хэргүүд олширч байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж, бусдыг зодох, зодуулах эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.