Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төсөв, санхүү эдийн засгийн хороо хуралдаж байна. Хурлаар
1. Дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2. Дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
3. Дүүргийн Соёлын ордны Үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлууд дэмжигдсэн тохиолдолд 6 дугаар сарын 29-нд болох Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.