Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд краны аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулга хүргэлээ.
Краны аюулгүй ажиллагаа:
- Ажил эхлэхийн өмнө краны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг шалгах
- Тэгш гадаргуу дээр краныг байрлуулж, бүх тулгууруудыг газарт буулгах
- Кранаар ачааг өргөхийн өмнө оосорлох хэрэгсэл болон тоормозны бүрэн бүтэн байдлыг шалгах
- Өргөлтийн талбайг тусгаарлах
- Даац хэтэрсэн, жин нь тодорхой бус ачаа өргөхийг хориглох
- Ачааг эгц дээш өргөх, ачааг хазгай ташуу өргөхөөс зайлсхийх
- Дохиог зөвхөн нэг хүн өгөх
- Салхины хурд 9 см их эсвэл бороотой үед кранаар ажил гүйцэтгэж болохгүй
- Шөнийн цагт гэрэлтүүлэг сайтай ажиллах
- Хамгаалах хэрэгслүүдийг бүрэн зүүх