Монгол улсын хүн амын халдварт өвчний бүтэц 2020 оны байдлаар нийт халдварт өвчний 48.4 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлийн 31.8 хувийг заг хүйтэн, 40.6 хувийг тэмбүү, 27.5 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ-ийн халдвар тус тус эзэлжээ. Нийт тохиолдлын 78,7 хувь нь 15-39 насны залуучууд байна.