Байгалийн хүчин зүйл болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж суваг шуудуу татах, үерийн аманд буухгүй байх, орон сууцны хорооллууд автомашины гараж, зоорийн давхарт үерийн ус орохоос урьдчилан сэргийлж ус зайлуулах хоолой, сувгийн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, хамгаалалтын бүс зурвас хийхийг анхааруулдаг ч өнгөрөгч өдрүүдэд орсон аадар бороонд айл өрх, иргэд өртсөн.
Сонгинохайрхан дүүргийн хороодын нутаг дэвсгэрийн хүндэрсэн хэсгүүдэд дүүргийн удирдлагууд ажиллаж үерийн усанд автсан нүхэн гарцын усыг соруулах, лаг шаврыг зөөвөрлөн зам цэвэрлэгээний дөрвөн байгууллагын 135 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 32 ажилтан, зургаан жолооч, 12 ачигч инженер техникийн 6 ажилтан албан хаагч нийт 191 хүний бүрэлдэхүүнтэйгээр зургаан машин , авто ачигчийн тусламжтайгаар гуу жалганы 16800 м.кв талбайн хог хаягдал, лаг шаврыг цэвэрлэн 34 рейсээр /зөөвөрлөн/ тээвэрлэсэн байна.
Сонгино хайрхан дүүргийн:
- 7 дугаар хороо- Далангийн 1-р гудамж, Далангийн 1-9а тоот
- 8 дугаар хороо- Нуурын 7-р гудамж Зүүн баян цагаан 1,2
- 9 дүгээр хороо-Малчин 1,2 дугаар гудамж
- 20 дугаар хороо- Төмөр замын дан 1,5 дугаар баазын гудамж,
- 22 дугаар хороо- Хилчний 45,48,49
- 33 дугаар хороо- Нүхэн гарц
- 35 дугаар хороо- Орбит 60,61,62 дугаар гудамж
- 36 дугаар хороо- Алтан овоо 754, Улаанчулуутын эцсийн буудал зэрэгт ариутгал/ "Жавельон/Новелти Хлор" таблетки (JAVELION) халдваргүйжүүлэлт хийлээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа болон албаны бусад хүмүүс “Хот тохижилтын газар”ОНӨААТҮГ-ын Авто баазын албаны зориулалтын /бороожуулагч/ариутгалын техникийн жолооч нартай уулзан үүрэг чиглэл өгч ажилласан байна.