Нийслэлийн Засаг даргын өнөөдрийн шуурхай хуралдаанаар наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. Наадмын билетийг 100 хувь цахимаар худалдаалахаар болсон байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санал болгосон технологийн компанитай нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болжээ. Наадмын билетийг ойрын хугацаанд enaadam.mn цахим хуудсаар худалдаалж, хүргэлт хийх юм байна.