Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны тогтоол усанд хоёр хүний цогцос байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 25-ны 14:15 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиж, иргэн 37 настай эрэгтэй Б, 14 настай эрэгтэй Ж нарын цогцсыг тогтоол усны 2.5 метрийн гүнээс гарган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.