Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 12-нд албан ёсоор нээлтээ хийж кино театруудаар гарч байсан “OI” энтертайнментын “No Rules” цуврал Монголын кино шүүмжлэгчид болон үзэгчдийн зүгээс чамгүй өндөр үнэлгээг авсан юм. Үүгээрээ Монголын тулаант киноны ертөнцөд салхи оруулсан хэмээн тодорхойлогдоод байсан билээ.
Тэгвэл “OI” интертэйментынхан маань дараагийн цувралынхаа эхний моторын дууг өнөөдөр асааж байгаа юм байна. Шинэ цуврал нь 2023 оны 3-р сард нээлтээ хийнэ.
”No rules” цувралын үйл явдал Эрдэс хэмээх зохиомол хотод өрнөдөг. Энэхүү хот гэмт хэргийн үүр уурхай болж, прокурор нь авлигад идэгдэж, цагдаа нар нь мафиа дийлэхээ больж, мөнгөөр бухнийг худалдаж авдаг бараан хот боловч хайр дурлал, гэр бүлийн аз жаргал гээд гэгээн бүхэн давхцан оршино. Авлига байгаа цагт гэмт хэрэг хэзээ ч арилахгүйг энэхүү киногоороо уран бүтээлчид хүчтэй дуу хоолой хүргэхийг хүссэн байдаг. Тэгвэл дараагийн цуврал нь ямар ертөнцийг шинээр үүсгэж, ямар асуудлыг дэвшүүлж буй нь үзэгч шүтэн бишрэгчдийнх нь аазгайг хөдөлгөн, хүлээлт үүсгээд буй нь дамжиггүй юм.
Зоригтой, хүчтэй, тууштай хөдөлмөрлөж байгаа OI интертайментын хамт олонд шинэ уран бүтээлийнх нь ажилд амжилт хүсье.