БНСУ-ын Чежү арал руу аялахаар явсан 126 монгол иргэний 23 нь онгоцондоо суулгүй үлдэж, сураггүй болжээ.
Энэ зургаадугаар сарын 01-нийн өдрөөс эхлэн /2022.06.01/ БНСУ-ын Засгийн газар Чежү, Яньяны олон улсын нисэх буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсон. Жуулчдад зориулсан дээрх нөхцлөөр зургаадугаар сарын 22-ны өдөр дөрвөн шөнө таван өдрийн аяллаар БНСУ-ын Чежү арал руу аялсан 126 Монгол иргэний 23 нь онгоцондоо суулгүй, сураггүй алга болжээ. Энэ талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Аялагчдын 101 нь Монгол руу буцсан бол хоёр иргэн коронавирусийн халдвар авч Чежүд тусгаарлагдаж, сураггүй алга болсон иргэдийг Чежүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна