Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жил цахимаар худалдаалахаар болсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санал болгосон технологийн компанитай хамтарч ажиллаж наадмын билетийг enaadam.mn цахим хуудсаар өнөөдрөөс худалдаалж эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй хэсэгт сууж наадам үзэх бол 52.500, сүүдрэвчгүй хэсэгт суух бол 42 мянган төгрөгөөр тасалбар худалдаж авах юм байна.
Еnaadam.mn цахим хуудаснаас наадмын тасалбар авахаа гадна автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой ажээ. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой бөгөөд захиалсан тасалбар, зөвшөөрлөө хүргэлтээр авах юм.