Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд гаднын улсын бөхчүүд зодоглох талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Бөхийн барилдааны хувьд энэ жилийн наадамд 25 бөх барилдах хүсэлтээ гаргасан. Тува улсын 15, Халимаг, Буриад улсын 4, 4 мөн ӨМӨЗО-ны хоёр бөх барилдах хүсэлтээ ирүүлсэн. Улсын баяр наадамд ямарваа нэг ялгаварлан гадуурхал байж болохгүй учир эдгээр иргэдийн хүсэлтийг хүлээж авна. Эдгээр улс нь Монгол туургатан. Энэ ч утгаараа дээрх 25 иргэн нь бөхийн барилдаанаар хичээллэдэг хүмүүс.