МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн гурван хүн байна. Их хурлын үеэр өөр нэр дэвшигчид ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Нэр дэвшсэн УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нараас дараах гурван асуултад хариулт авсан юм.
МСНЭ-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Их хурлын төлөөлөгч нь МСНЭ-ийн мэргэжлийн төвүүдээр дамжин сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Бага хурлаас өгсөн чиглэлийн дагуу Удирдах зөвлөл тогтооно” гэж, мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.27.1-д Удирдах зөвлөлийн хурлын ирц 50-аас дээш хувь байвал хүчинтэйд тооцно, мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.27.2-т “Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн зөвшөөрсөн шийдвэрийг хүчинтэйд тооцно” гэж, мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.27.5-д “Удирдах зөвлөийн гишүүд хуралд биечлэн болон цахим хэлбэрээр оролцож болох бөгөөд хурлын явц, санал өгсөн байдлыг протоколд тэмдэглэж, Удирдах зөвлөлөөс шийдвэр, тогтоол гаргаж, Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч гарын үсэг зуран баталгаажуулна” гэснийг, мөн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн МСНЭ-ийн Бага хурлын дугаар 2 тоот шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн МСНЭ-ийн Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар МСНЭ-ийн XVIII Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарласантай холбогдуулан МСНЭ-ийн XVIII Их хурлын төлөөлөгч сонгох журмыг хавсралтаар баталсугай.
2. МСНЭ-ийн XVIII Их хурлын төлөөлөгч сонгох журмыг МСНЭ-ийн гишүүдэд мэдэгдсүгэй.
3. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал /Э.Болортулга/-д үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ З.БОРГИЛМАА
МСНЭ-ИЙН XVIII ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарласантай холбогдуулан МСНЭ-ийн XVIII Их хурлын төлөөлөгч сонгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. МСНЭ-ийн XVII Их хурлаар баталсан дүрмийг хүлээн зөвшөөрч элссэн гишүүн, гишүүн байгууллага, хүндэт гишүүдээс бусад хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоод, хэвлэн нийтлэгч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад энэ журам үйлчлэхгүй.
Хоёр. Их хурлын төлөөлөгчөөр
сонгогдоход тавигдах шаардлага
2.1. МСНЭ-ийн хүчин төгөлдөр дүрмийг хүлээн зөвшөөрсөн байх
2.2. МСНЭ-ийн гишүүний татвараа хугацаандаа төлж ирсэн нь баримтаар нотлогддог байх
2.3. МСНЭ-д гишүүнээр элссэнээс хойш сүүлийн хоёр жилийн хугацааны татварын өргүй байна.
2.4. МСНЭ-д гишүүнээр элсээд хоёр ба түүнээс дээш жил болсон гишүүн энэ журмын 2.1-д зааснаар сонгох, сонгогдох эрх үүснэ.
2.5. Их хурлын төлөөлөгчийн тоог тогтоохдоо нийт гишүүдийн 8-10 хүн тутамд нэг мандат олгох өмнөх зарчим хэвээр үйлчилнэ.
2.6. МСНЭ-ийн дүрмийн дагуу мэргэжлийн төвүүдэд хуваарилагдсан квотоор олгогдоно.
2.7. Энэ журмыг зөрчиж гишүүн элсүүлэх, татварыг нөхөж төлүүлэхийг хатуу хориглоно.
Жич: МСНЭ-ийн гишүүний татвар төлөх хугацааг 2022 оны 6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авах тул гишүүд энэ хугацаанд татвараа амжиж төлнө үү. Заасан хугацаанаас хоцорсноос үүдэх аливаа асуудлыг МСНЭ-ийн Ажлын алба хариуцахгүй болно.