Барлэе ресторан үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа хэдий ч байнгын үйлчлүүлэгчидтэй хэдийнээ болжээ. Тус хамт олон өөрсдийн алсын харааг “Бид нэг үзэл баримтлалд бат итгэж, нэгдмэл зорилгод төвлөрч, нийт мэдлэг, чадвараараа хоршсон “Хүчирхэг баг” бүтээх юм гэж тодорхойлсон байдаг. Тиймээс тэд хамтын ажиллагааг эрхэмлэн, нэгдсэн зохион байгуулалтайгаар ажиллаж чадвал бүтээмжийг байнга нэмэгдүүлж чадна” хэмээн тодорхойлж байгаа. Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. Мөнхзул “Хамтын хөгжил хүн тус бүрийн ирээдүй” гэх чиглэл баримталж, зөвхөн ажилтан гэлтгүй удирдах албан тушаалтан болон өөрийгөө ч хөгжүүлэхэд тогтмол анхаарч ажилладаг. Өрсөлдөгч олонтой үйлчилгээний салбарт байнгын үйлчлүүлэгчтэй болоход ихээхэн хүндрэлтэй. Тиймээс ч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж тэднийг Сэтгэл ханамж дүүрэн байлгахын тулд өөрсдийн тав тухтай орчин, амт чанартай бүтээгдэхүүн, найрсаг харилцаа, халамжлах үйлчилгээнд ихээхэн төвлөрөн ажилладаг байна.